Thursday, May 28, 2009

Би Нойрны Эм

Би Нойрны Эм

Би

Амтгүй алим, амгүй могой

Буцалсан хөрс, цахарсан хөөс

Гаргүй ноён, ухаангүй гүнж

Дассан ор, дадсан зуршил

Нээгдээгүй нүд, аниагүй шарх

Нойтонгүй бороо, үнэргүй сархад

Өргөст харц, гашилсан хөгц

Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл

Уугисан утаа, омогшсон мансуурал

Хундага ааг, балга бал

Хөлгүй сандал, хүүхэдгүй ээж

Чийглэг инээд, чимх ханиад

Чилгэр гуя, бөгтөр хөл

Ширүүн шороо, шиврээ салхи

Шүдгүй бар, шүүргүй шулам

Гэхдээ би

Анхилам үнэр, амтат зоог

Булбарай хацар, даахьгүй гэзэг

Будаггүй хумс, хиргүй дурлал

Гэнэн ааль, мөргүй даашинз

Ялдам бүжиг, янаг дарс

Гэсэн ч би

НОЙРНЫ ЭМ


Read more...

Monday, May 25, 2009

Тэндээс би ирсэн...

Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын талбайд цасанд дарагдсан хүйтэн сандал дээр. Зүрх сэтгэлээ жиндүүлж суухдаа гэрэл асах тэр үед суудлаа засан одоо харах нь гэж бодов. Гэрэл унтарлаа би бүр цөхрөөд чанга уйлж эхлэв. Эргэн тойрон нам гүм цас ч чимээ аниргүй будрахдаа намайг дахиж цухуйхааргүйгээр булах мэт. Хэн ч алга хараал идсэн чөтгөрийн шөнө гэлтэй. Даарснаа ч мэдэрэхээ больлоо. Хацар дээр гал асах шиг. Буцалсан нулимсаар уйлж байгаа бололтой эсвэл хөлдөж байна бүх бие. Хөдлөх хэрэгтэй түүнд ийм байдалтай харагдаж болохгүй. Цас шаржигнах чимээг зөөлөн мэгших сэтгэлээрээ хачирлан би эргэж харалгүйгээр тэр чигээрээ одов. Тэндээс би ирсэн ......


Дээр үед бичиж байсан юу ч юм бэ дээ өгүүллэг бол биш биз дээ энэ чинь одоо. Зохиомж л гэчих үү дээ.


Read more...

Tuesday, May 19, 2009

Дахилт алга Дахилт алга

Гадаа, сандал, усан оргилуур, бөөн хүмүүс, гудамжны гэрэл, зам, машинууд, би, чи, тэр, тэд, бид, нулимас .................... ичиж үхмээр юмаа. Ааааааа яагаад иймиймбэ би? Ухраачхысаан. Сэтгэл хөөрлийн дээд цэгний конопыг үүрд унтраагаахаячхысан.


Read more...

Friday, May 15, 2009

Зөгий л зүүдлээд бай

Өглөө орж ирээд director-ийн бичсэн зүүдний талаарх бичлэгийг уншаад шөнө асуудалтай хоносны дээр хэдхэн хоногийн өмнө өөрөө өдөржин гүүглэдэж зөгий гэсэн үгийг нүдээ эрээлжилтэл хайсан, уншсан надад загтнасан газар маажсан мэт болов. Мэдээж өчигдөр шөнийн асуудал бол аль хэдийн бичлэг болоод орчихсон. Харин хэд хоногийн өмнө ийм юм болов.

Ой дотор байгаа бололтой. Миний толгой дээр зөгий үүрээ засчихаж. Гэхдээ та бидний мэдэх зөгийний үүр нэг тиймэрхүү торх шиг хэлбэртэй байдаг бол зүүдний зөгийнүүд маань шувууны үүр шиг хэлбэртэй өвсөн үүр засчихсан бололтой нь толгойтой үснээс нэг их ялгарч харагдахгүй байгаагаас мэдэгднэ. Би ч хичнээн зүүдний баатар ч гэсэн тэрийгээ мэдэхгүй байгаа бололтой зөгийнөөс зугтах ёстой гэсэн рефлэксээрээ зугтав. Үгүй ээ мэдээж үүр нь ийш тийш мод сүлжин гүйгээд байхаар зөгийнүүд үүрээ дагаад л гүйнэ бишээ ниснэ биз дээ. Эндээс нэг хүүхэлдэйн кинорхуу дүр зураг урган гарч ирэв. Толгой дээрээ үүртэй би мод сүлжин гүйхэд сүрэг зөгий тогойг минь тойрон гүйх жишээтэй. Гэтэл намайг дагаж гүйх найзыгаа хараад би зогсов. Огт танихгүй найз юм. Сэрсэн би дараа нь миний найз байсан юм байх л гэж бодоод байснаас үзвэл. Тэгээд дороо зогсоод толгой дээрхээ хоёр гараараа байдгаараа үргээж гарав. Үсэрч цовхчоод л. Гэтэл танихгүй найз маань толгой дээрхийг минь үргээлцэнгээ хэлж байна. Наадуул чинь алт эрдэнэсээ цацчихаад явчихаж байгаа юм бишүү гээд л. Тэгтэл сэрүүлэг дугараад сэрчихлээ.

Зүүд ч бас сонин цагаа олж орж ирнэ шүү. Яавал амттай байхаа сайн мэддэг эд. Хаана нь тарчлаагаад хаана нь тайвшруулах вэ гэдгээ. Яг сайхан далай тэнгист ороод л сэлдгийн даваан дээр бие бүлээн оргиол сэрчих жишээний. Гэтэл аль уже орондоо шээж байгаа байхгүй юу. Тархинд нэгэнт шээх сигнал оччихсон юм чинь шээж дуусгах жишээтэй. Сэрүүнээрээ би орондоо шээж байнаа гэж бодоод шээгээд байгаа мэдрэмж мэдээж яаж таатай байх вэ. Шээж дууссаны дараа босох цаг болоход сэрээж болноо доо. Тэгвэл нэг сайхан суниаж босч ирээд л өө би орондоо шээчихсэн байна гэж инээчээл босчихно биз дээ. Бас л хаана нь сэрээхээ мэдээд байдаг байхгүй юу. Ингэж байгаан байшин дээрээс унаж байгаан би бүр хэд хэд өндөр юман дээрээс унасан. Гараа алдлаад л кайфтай нисээд л, зарим нь санасмаргүй гэнэтийн ослоор унаж нтр. Газарт хүртлээ л зүрх дэлбэрэх гээд байгаа юм шиг нэг их сонин болно. Тэгээд ерөөсөө унаж амжихгүй сэрчихнэ. Дараа унавал заавал газар хүрэх юм шүү гээд л бодно. Дахиад л давтагдана. Тэрийг надад нэг үзүүлчихэд яах вэ дээ. Газарт унаад дэлбэрч задрахнуу яахнуу биеэрээ мэдэрч үзмээр л байхад. Энэ зүүд л гэхэд үнэхээр л тэр зөгийнүүд нь миний толгой дээр алт эрдэнэс цацаад нисчихсэн юм бол би мэдээж баяжиж таарна бид дээ. Тэр хэсгийг нь автоматаар болиулчихаж байгаа юм. Дандаа миний цагтай уралдаж ирдэг зүүднүүд. Тэр аймшгийн ч гэх юм уу тэр зүүд л гэхэд намайг тарчлааж тарчлаачихаад яг гол, юм хэлэх гээд байсан хэсэг дээр сэрээчихэж байгаа юм. Бас ямар ч чухал юм надад хэлэх гээд шөнөжин өөрийгөө ч намайг ч зовоосон юм байгаан бүү мэдшд. За нэг иймэрхүү л юм болсон юм даа. Тэгээд би угийн баяжих шунал хүсэлтэй хоббитойн болохоор нөгөө зөгийнүүдийн учрыг олохоор ухасхийнэ бид дээ. Ирээд л зөгий зүүдлэх гэж биччээд л хайлаа. Их л сайхан сайхан мэдээ орж ирж байна. Сайн сайхан л юм тохиолддын байхөө. Тэгээд ганц зөгий нь дангаараа ийм байгаа юм чинь олон зөгий тэр тусмаа юм хумаа цацсан бол мэдээж маш сайн гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэгтэл санаа дагаад ч тэр үү. Олон хоног тархи гашилгаад ч гэхэд хаашаа ийн гэхдээ бас л асуудал болоод байсан санхүүгийн бэрхшээлээ би тэр өдөртөө л нүд ирмэхийн зуур шийдчихсэн дээ. Би ч бас сэргэлэн золиг шүү ;D


За тэгээд тамьнээ зөгий сайн зүүдлээд бай. Тэгвэл чамд шинэ санаа оноо орж ирж нтр, шийдэгдэхгүй байсан асуудлуудаасаа чи өөрөө тэр дороо салдаг юм байна лээ шүү.
Харин аймшгийн зүүд бол яадгийн хурдан босъё сэрье гэж над шиг битгий юм үзээгүй зан гаргаарай. Яадгийн нэг шөнө сайхан алалцаал хядалцаал хэн нь дийлэх дийлэхгүйгээ мэдэлцээл авах хэрэгтэйн байна лээ. Угаасаа зүүд л хойно сэрч л таарна. Тэр үед сайхан үзэж харсан юмтай амар ш дээ. Хорвоо дэлхийн хаа нэгтээ нэг нөхөр толгой дээрээ зөгий тэжээгээд гиннесийн номонд ороод хүмүүс үзэж харах гээд хошуурч байхад би аль хэдийн өөрийн биеэр өнөөхийг нь үзцэн байх жишээтэй.


Read more...

Утгагүйн утга-2

Шөнө дунд гэнэт хэн нэгний хүнд амьсгаагаар сэрчихлээ. Би бодолдоо итгэх гэсэн мэт амьсгаагаа түгжин чихээ сортойлгоод сонслоо. Яг л хэн нэгэн нь эмээгийн өрөөнөөс ирж байна. Тэр амьсгаа нь арай ядан багтаж гарах мэт хүндээр амьсгалж хөлөө нэг нэгээр чирэн удаанаар алхана. Тэр алхаа яг төмөр ханыг хадаасаар зорж байгаа мэт жихүүцмээр. Наашаа зүглэж байна. Ард хүрээд ирлээ. Би огт хөдлөж чадахгүй юм. Эсвэл бүр сэрж чадахгүй байгаа бололтой. Тэр яг миний ард ирчихээд хөнжлөөс чангаагаад байх юм. Эргэж харж, хөдлөж чаддаггүй ээ. Дугарах гэхээр дуу гарахгүй. Хамаг хөлс цутгана. Энэ бүхнийг бодит байдал, зүүд хоёрын алин болохыг ялгаж эс чадав. Дэмий л тархин дотор дайн явагдаад эргээд харчихвал л болно. Эсвэл ярилцах хэрэгтэй хариулах хэрэгтэй гэж бодогдох боловч бие хөшчихөж. Бүр үхсэн юм шиг хуруугаа ч хөдөлгөж чадахгүй юм. Эмээ маань яг л ард зогсчихоод хөнжилнөөс аяархан чангаагаад ... Миний хөөө.... гээд тийм гэхийн аргагүй цахиртсан хоолойгоор аяархан дуудна. Энэ хоолойг сонсонгуут биеийн хамаг үс босч, хөлс цувна. Миний хайртай эмээ өрөөндөө унтаж байгаа. Тэр яаж ийм адилхан болж чадваа. Хоолой нь огтоосоо биш юм гэж би ард байх этгээдийг харж чадахгүй байгаа мөртлөө яг л миний эмээ дүрээрээ зогсож байгааг нуруундаа нүдтэй юм шиг харж байв. Хэрвээ энэ этгээд миний эмээ юм бол би Яасан эмээ? гээд эргэж харах хэрэгтэй байв. Юундаа айх вэ дээ энэ чинь миний хайртай эмээ ээж гэсэн бодолтой зэрэгцээд тэр яаж босч чадваа гэсэн бодол намайг улам жихүүцүүлж орхив. Эмээ маань босч чадахгүй. Тэр бараг ярьж чадахгүй бас босч, явж чадахгүй болохоор л ээж тэр 2 байнга цуг байх хэрэгтэй болсон. Гэтэл одоо эмээ босч ирэхээр барахгүй бүр намайг тодоос тод дуудаж байдаг. Энэ эмээгийн дүрд хувилсан ямар нэгэн юм гэдэгт баттай итгэлээ. Нэг их ухаан алдаж унатлаа айхгүй байгаа ч цаанаа л жихүүн, зивүүн хүйтэн мэдрэмж. Босох хэрэгтэй байдаг. Босчихбол л болно. Би дугарч чадахгүй болохоор нь хүчлэлээ. Авиа бага зэрэг гарч байна. Чангаруулах гэж оролдлоо. Эмээ, ээж, дүү гурвын хэн нэгэн нь сэрэг гэж бодлоо. Нннн гээд л аяаараас чангарч эхлэв. Нөгөө этгээд ард байсан хэвээр бас дуудсан хэвээр. Миний дуу чангарч эхлэхтэй зэрэг тэр Миний хөө гээд 2 дүүгийн мааны нэрийг хэлснээ тэр хоёрын аав тэр хоёрын аав л гээд байх юм. Би одоо орилж байлаа. Гэнэт би уяанаас тайлагдсан юм шиг хамаг бие татганаад сэрчихлээ. Чөтгөр ав гэж ямар хачин сэрүүн юм шиг зүүд вэ. Бүх юм нь яг бодит.. Хараал ид гэж юун тэр 2 ын аав бэ. Аавын тухай юу хэлэх гэсэн юм бол? Тэр бас миний ч аав байхад яагаад тэр хоёрын нэрийг хэлээд байсан юм болоо? Ёстой муу ёртой юм гэж бодлоо. Одоо бас унтаж чадахгүй тарчлах болов уу гэж бодсон ч гайгүй унтчихлаа. Харин өглөө нөгөө л зангаараа сэрүүлгээ тав таван минутаар хойшлуулж тавьсаар ажлын цаг өнгөрөөд байхад босоод ум хумгүй хувцаслан эмээдээ үнсүүлээд гарлаа. Тэр надад юу хэлэхийг тэгтлээ их хүссэн юм бол гэдэг асуулт хэвээр үлдэв.


Read more...

Wednesday, May 13, 2009

Mens Short Hairstyles мөн үү?

Би ийм л үстэй залуучуудад хайртай байдымшд ;D нүгэл үү?
Өөрийнхөөрөө Short Hair гээл нэрлээ явчий. Болох уу? Монголоороон болвоос спорт хальмаг гэдэг билүү юүгдэглээ? Буруу юу? Мөн ул тавьж засах, хусах гэх мэтчилэн хэлдэг шиг санагдаж байна. Тийм үү? Күүл харагдуулдаг засалт гэж би дотроо дүгнэдэг. Зөв үү? Зөвхөн миний бодол шүү. Мөн үү? Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд бүсгүйчүүд ихэнхи нь надтай санал нийлнэ. Тийм үү? Зогдорноосоо салах цаг боллоо. Хүсэх үү? Ийм үстэй болчихбол өлмийд чинь харцаа дэвсээд өвөр дээр чинь хамтдаа жаргачихъя. Болох уу? гэх жишээтэй.









Read more...

Monday, May 11, 2009

ЗАСРАХГҮЙ ГЭМШИЛ

Өглөө исто гачин эхлэсээн. Би ч ойрдоо овоо нэг зангарагтай зан гаргаад аюулын эрт босоодээсанчэн өнөө өглөө боскож тарчиллаашд. Тэгэж тэгэж яг 9-д ажил дээрээ очсон байхгүй бол болкү гэж өөрийгөө хүчлээл 8.47-д босчжаан. За тэгээл ум хумыг уралдуулаал өрөөсөн гутлаа өмсөөд өрөөсөн гутлаа бариал гарлаа даа. Орой нүүрээ угаалгүй унтсаных уу нүүр таталдаад нэг л биш. Таксины зогсоолруу гүйх замдаа эрхий долоовор хуруугаа шүлсдээд сормуусаа зулгаагаастай. Хм хэзээ том болж эх хүн болноо би гэдэг хүн гээл завсраар нь бодоостой. Юун бас хүүхэд шуухад тээ ялаа ч алж сураагүйн байж бас том санаатай гэсэн шүү юм бодоол, гараа өргөөстэйгөөрөө зам гараал эргэсэн чинь Нэг машин мөргөж ирээд зогсжийно намайг. Бараг хүчтэйхэн үлээчүүл хийсчмээр /аая өөрийгөө бас лаг сониноор төсөөлж нтр/ би тэр том амьтан ирээд мөргүүл яахуу? Өрөөсөн гараараа машины хамар дээр тулж тогтож нтр. Тэгээд нээх уур уцаар ч хүрсэнгүй. Орж суунгуутаа л хурдлаарай ажлаасаа хоцорлоо цаг чинь хаана байна хөдлөөчээ цаг чинь зөв явжаанмуу? 2-хон минутанд амжиж очино шүү гээл угсруулцан. Нөгөөх чинь нүд нь нэг бүлтийж ирснээ нэг нэгээр яриач гэнээ бас баавартай нөхөр байх нь. Күүэ ерөө хүн дайрч суулгачаад битгий өөдөөс шалчиганаад бай дуугүй замаа хараад хөдлөөч гэсэн чинь хаашаа явахаа хэлээч гээ хялалзжийна. Тэгээд бараг 9-д 1 минут дутуу байхад хөдлөлөө. Тэгсэн чинь нэг их удалгүй түссссс түссс гээл явцан. Аймар. Үгээр хэлж кийбордоор бичихийн аргагүй. Нөгөө нөхөр чинь хурдтай явжаад уулзвараар зүүн дохиотой хөндлөн зогсоо машины бөгсрүү очиж мөргөөд машинаа зогсоож чадахгүй урд байгаа бас нэг машиныг мөргөөд юу болсын бүү мэд. Би шууд айсан клап хаагдсан. Одоо намайг хурдал гэж хэлсэн гээд шоронд аваачаад хийчүүл яанаа гэж бодоод дуу гаркү ядаж байхад ажлаас 6 минут хоцорцон байдаг. Уг нь би л өөрөө өөрийнхөө цагийг бүртгэнэ л дээ. Гэхдээ л захирал бас ирцэн байвал новширно гээд түгшээд байсан тэр түгшүүрч арилцан. Яанаа чи зүгээр үү гээл нөгөө жолоочийг асуулаа цаанаас нь нөгөө бөгсрүүгээ хусуулдгийн ах муу п..... минь гээл үсрээд гараад ирцэн. Манай баатрын машиных нь хаалга онгойхгүй ийн мөргөлтөөс болоод гаццан бололтой тэрэнтэйгээ ноцолдож ноцолдож онгойлгомор аядаад, би болохоор буух гэхээр хажуу талд 2 дахь мөргүүлсэн машин хаалганд наалдцан. Нэг авгай цонхоороо орилоод л байх юм. Яасан хурдтай явдын яасан аймаарын зүгээр эгнээгээрээ явжийсан намайг ирж мөргөлөө гээл... Гүэ эгчээ наад хурдан гэдэг үгээ дахиж битгий хэл л гэчмээр байлаа. Хэлэх тоолонд нь хийсэн гэмээ ухаарч зүрх зүсэгдээд байгаа юм чинь. Хэрэггүй л хурдал гэж хэллээ. Үхэх шахлаашд амьд үлдсэнээ орой тэмдэглэдийнмүү ухааны юм бодцон бас хажуугаар нь. Тэгээд бодож бодож цагдаа сэргийлэхээс нь өмнө зугтаж мөрөө буруулъя гэж бодоод эгчээ гээл нээх өрөвдөлтэй дуугаар харсан чинь нөгөө авгай надруу нэг хялалзсанаа хм одооны энэ муусайн юмнууд онгирохоос өөрийг мэдэхгүй гэж ирээд л урсгаж гарлаа. Би сонсож дуусчаал гүү ээ эгчээ та буруугаар ойлгоод байна би таксинд зорчигч байхгүй юу. Би ерөөсөө хурдал мурдал гэж хэлээгүй хурдан ч явааг нь мэдсэнгүй. Бараг анх удаа машинд сууж үзээл ийм юм болчлоо ухааны юм ярьчаал. Би буух гэсийн ажлаасаа хоцорчлоо гэсэн чинь өөрөө учраа олоод буухгүй юу чи. хэргийн газраас энийг чинь хөдөлгөж болдоггүй ийн л гэнэ. Жолоочийн хаалгаар дамжиж буучаал шууд явчих хэцүү байх хэцүү нэг хоёр доороо алхаж байснаа хэдийг өгөх үү гээл өрөвдлийн харцаар жолоочруу харсан чинь намайг бүр өширхсөн харцаар харж нтр гараа атгаад дугаргаж нтр. Шууд гүйцээчий гсн харц. Би шууд айгаал зугтсан гүйгээлээсэн гүйгээлээсэн. Тэр хавьд такси барих гээд зогсож байвал намайг гялс хүрч ирээд бариад авчина гэж бодоод хол гүйж байж такси барьлаа. Ёооё нэг амьсгаа авлаа. АХАА ХУРДЛААРАЙ ХАМГИЙН ЧАДДАГ ХУРДААРАА ЯВААРАЙ БИ АЖЛААСАА ХОЦОРЧИХЛОО НЭГ МИНУТАНД АМЖААД ОЧЧИХМООР БАЙНА.


Read more...

Дэгжирхэл

За ээлжит пикчанууд. Сайхан шоппинг хийх хүсэл төрөв. Шууд яриа яриа явчий.


Шил нь наяс юмаа

Jessica Biel
Гутал нь ороолт нь ...


Eva Longoria


Vanessa Hudgens
Энэ иста гоё хувцасладаг, хөөрхөн охин


Jessica Biel
Ёооё энэ жэссикагийн гутал бол үнэн хит юмаа


Vanessa Hudgens
Алдарт UGG. Poland-с саяхан эгч ирээд хүүеээ ямарррр их, ямарррр хямдхан байдаг юм бэ хүн болгон.... гэж дуу алдсан хэхэх. Гятдуудын хийсэн ажил шүү дээ.


Megan Fox
Гоё хүүхэн дээ. Гоё цамцтай даа.


Gisele Bundchen
Цамц нь чимэг юм. Гэхдээ өмд гутал нь шуналыг хөтөлмой.


Hilary Duff


Heidi Klum
Add ImageЗун нэг ингэсгээл явж байвал гүүээ мөн амар.
Seal ч азтай залуу шүү тээ. Ёстой үзэсгэлэнт бүсгүй ба жонон гэдэг дээр гардаг гүнж мангас хоёр бодитоороо. Гэхдээ гоё дуулдаг мангас.


Vanessa Hudgens


Miranda Kerr
Гоё цамцан палаааааж гсн ккк.
V.S-ийн энжел. Хөөрхөн сээээгси... Ер нь л төгс төгөлдөр.

Gisele Bundchen
Цүнх, гутал, өмд, түжүүрк, яак ч юм уу хэхэ, нохой, нөгөө цүнх, үс гээд л бүх юм нь төгс зохицол. Бид ч ийм байж чадна. Хувцас бурхан бие чөтгөр гэдэг л энэ дээ.


Beyonce Knowles


Vanessa Hudgens
Дахиад л ванесса.


Sandra Bullock
Гутал нь даж.


Victoria Beckham
Викториа хатагтай ч нэг иймэрхүү стилтэй дээ.


Geri Halliwell
Хааяаа ийм байх дуртай би.


Fergie
Улаан гутал, улаан бүс нь гоё юмаа.
Нээрээ 10 см-ийн өсгийтэй гуталтай Улаанбаатар хотоор алхана гэж ярилтгүй. Шууд бартаат замын хөдөлгөөнд оролцоод явчихаж байх жишээтэй. Манай хүүхнүүд ч гэхдээ мундаг мэргэжлийн алхаачидшд ер нь бол. Энэ мэтийг авч ирээд тав алхуулвал хөлөө хугална 10 алхуулвал тархиа хагална. Юу ярих гээд юу ч ярьчив даа. Цаашаа явъя.


Jessica Biel
Нөгөө алдарт шар чинь шүү дээ.


Jennifer Lopez

Fergie
Add Image

Cruz sisters
Жинс кэт сайхан сонголт


Jessica Alba

Hilary Duff

Vanessa Minillo

Keira Knightley
Күүл харагдаж байгаа биз.


Alyssa Milano


Read more...

Sunday, May 10, 2009

TATTOO

Шинэ долоо хоногийн мэнд. Цаг хугацаа гэдэг чинь долоо долоогоороо л урсаад өгдөг болоо шив дээ. Сүүлийн үед хэтэрхий хурдан өнгөрч байгаа нь хааяаа анзаарагдаж санаа зовогдож шүүрс алдуулж энтр. Хөгширч байгаагийнх уу, том болж байгаагийнх уу гсн ккк. Нэг л амарч ханахгүй юмаа. Бишээ амарч амжихгүй юмаа ч юмуу, гүүээ бүр худлаа. амралт богинохон байнаа. Тав хоног амраад хоёр хоног ажилладаг бол л жинхэнэ супер болох гээд байдаг. Өглөө таксиний урд талын үнэртүүлэгч надруу унаж асгараад машины үнэртүүлэгч миний ус 2 нийлээд нээх сонин эхүүн нялуун үнэртэй болчихсон амьтан л сууж байна. Өөрийнхөө үнэрт мансуурч, дотор муухайрч, толгой өвдөж энтр. Өрөөндөө ганцаараа тулдаа л амьтны дургүйцлийг хүргэхгүй байх шиг байна. Үүдээр шагайсан зарим нь пид пид гээл унаад байнашд хахаха. Гадуур гарах хэрэг гарвал залуучууд, эрчүүд ихтэй газраар явнаа. Холоос харсан зарим нь үзэсгэлэн гоод нь ухаан алдаж унав гэж бодог ккк. Завшааныг бол алдкуул далимданашд. Ёооё тоглоомчгүй гэцүүнмаа гүрийхээс. За энэ ч яах вэ гол юмандаа оръё.

Би энэ таттоо гээч юмыг их сонирхоод байдаг юм. Яаааг гоё хийдэг шивээсчинтэй таараад бас өвдөлтөөс нь айхгүй тохироо нь бүрдвэл хаанаа л бол хаанаа хусуулаад л байна. За хусуулах нь ч хаашаам бэ дээ. Би ингээд ямар үгийг хаана хэрэглэхээ сайн ялгадгүүн ч гэх шиг ккк. Тэр хэсэг аягү сонин болчлоо. Өвдөлтөөс нь... хусуулааад.... вахахахаха. Заза зөвөөр ойлгоод уншаарай таминээ. Өлсөөд үхэхнээ хар үүрээр. Яахаараа ийм өлөн болоод төрчдөг байнаа. Дандаа өлсөж байдаг. Гялс хэдэн зураг оруулчаад юм олж идлээ. Амжилт шүү бүгдэд чинь. Кисс шүү бүгдийг чинь.


Ийм том шивээс хийлгэх бас л том зориг шүү.



Энэ хэсэгтээ гоё хийлгэсэн шивээс бас л тасархай харагддаг.



Бас арьсыг нь зорж /сийлж/ хийдэг юм байна лээ.





Хахахах. Ёстой инээдтэй. Би хичнээн сайхан, хөөрхөн, царайлаг, ухаалаг, нуруулаг ер нь мянга сайн сайхан байсан ч ийм шивээстэй гарыг сонгохгүй ээ.
Та нар юу гэж бодож байна хахха. /Сайхан нь ч ийм юм хийлгэхгүй л дээ/


Хийлгэхэд боломжийн таттоо








Гараараа тоглоцон нөхөр


Истооо хөөрхөн таттоо ;p







Read more...
 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina