Sunday, November 22, 2009

Истоооооо Бүткүэ

Яавч эрүүл бишээ. Өшдөр хальт зурагт харж хэвтсэн чинь нөгөө эргэлзээ гээч шиг юм боловшд. Тэгтэл яав тэр минь яав чигшиг хэхэх заза тэгсэн чинь яасан гэхээр.... Монгол гэсэн хэд дээр нь дандаа нэг л ижил кино гараад байх юм. Сувгаа яаж ч сольж дээш доош гүйлгэсэн ямар ч ялгаа алгаа.Тэр нь нэг тайрмал үстэй хүүхэн, нэг уруул нь унжсан хүүхэн, нэг царай муутын туйл бүдүүн хүүхэн, нэг элий балай ч юм шиг эрэгтэй, нэг захирал бололтой залуу, нэг ухаан санаагаа алдаж өөрийгөө хүүхэд гэж бодсон солиотой эмгэн, нэг учраа мэдкү мангар бацаан /уг нь нэлээн том хүүхэд шиг ярьж хэлж байгааг нь харвал бас мэдрэл муутай/ зэрэг этгээдүүд гардаг солонгос сериал байна. Би бүр суваг болгон зэрэг зэрэг ар араасаа цээжилтэл бөмбөгдөж байгаа болохоор хэн хэн байгааг нь андахаа боличлоошд хахаха. Кабель асуудалтай болчихов уу, сувгийн тохиргоо буруу хийгдчихэв үү гээд гайхах эргэлзэх зэрэгцээд ирж байгаам. Тэгсэн чинь тэр нэг ллллллл киноны дээд талын буланд байрлах телевизийн эмблемүүд өөр өөр болох нь ажиглагджаам. За тэгтэл чихэндээ итгэмээргүй явдал болов. Нэг телевизийн сувгаар нөгөө мэдрэл муутуудад дуу оруулахдаа сарнай гансүх захирлаа сараа нараа болдоо баяраа цэцгээ жимсээ гээд нэрлээд нэрлээд дуудаад дуудаад явчлаашд. Орноосоо огло үсрээд ам ангайгаад нүд бүлтийгээд чих сортойгоод сууцан. Дахиж хэн нэгнийгээ нэрээр нь дуудахыг хүлээгээд... Яах аргагүй солонгос сериалаа... Цочтол цочтол Монгол нэрээр дуудахын тэр мэдрэлүүдийг. Уйлах хэцүү инээх хэцүү л юм боллоо. Одоо нөгөө тархи угаах хэлбэр нь бүр нарийсч буйн шинж үү? Би юу гэж ойлгох уу энийг? Та нар тэрийг үзэж, харсан гэдэгт би л хувьдаа бат итгэлтэй байна. Суваг болгоноор /арай ч бүх биш л дээ хачиртай/ бөмбөгдөөд сувгаа сольсон солиогүй нь мэдэгдэхгүй байхаар ямар ч хүн анзаарсан нь лавтай. Тэгээд та нар яаж хүлээж авсан? Би л хурцаар тусгаж авч галзуурлын хурц хэлбэрт шилжээд байна уу гсн нээх сүртэй тээ? гэхдээ л шал тэнэг санагдаад байгаа юм даа. Ёстой бүткүэ.


Read more...

Friday, July 24, 2009

Одоо засуулаад ч яахсан билээ

Жил ороод, суудал өнцөгдөөд, мэнгэ голлоод, сүнс зайлаад, сүлд унаад, хийморь доройтоод, яацорсон яацорсон ч юм бэ дээ.

Засчихдаг л байж одоо ч ормогц нь засуулаагүй байж гарах гэж байхад нь засаж залруулаад ч юүкэв. Ийм юм болно гэж хэн мэдэх вэ. Дараалан дараалан юу юу ч болчихов доо.

Засс одоо нэгэнт өнгөрсөн тэр сандал дээр нь өрөөсөн өгзгөөрөө ч хамаагүй циркчиндээд уначихгүйхэн шиг тогтоод л байна даа. Бүх бор хар мэнгэнүүдээ түүлгэчүүл голлоно барина гэж дайрахыг нь харъя л даа. Орой очиж байгаад харанхуй өрөөнд лаа асаагаад дүү нараа тойруулж суулгаж байгаад өөрийнхөө сүнсийг дуудчих юм чинь. Юундаа тэнээд яавчихдаг хар чаралбаав. Хийморио харин яадаг ч юм билээ дээ. Хаана байгааг нь мэддэгсэн бол сандал тавьж байгаад стинкний бүүр дээвэр дэр нь гаргаад шидчихийнсан. Даанч мэдкүм л даа. Ямартай ч доройтсоныг нь бодвол нам дор газраас хайх хэрэгтэй болж байгаам. нтр.


Read more...

Wednesday, July 22, 2009

Ингэж хувцасламаар байна уу? ;D

Саяхан новшоо ухаж байгаад оллоо. Хэний ч билээ хэзээний ч билээ коллегци байна. Одоо санахаар кристиан диорынх билүү дээ. Сайхан ч амьтад юмөө. Тэскүү ийшээ оруулчихлаа. Тухайн үедээ даган баясаж, үлгэр жишээ авчихаж болохоор юм гэж бодсон болохоор л хадгалаж байсан байх. Харин одоогийн энэ өндөрлөгөөс /аая лаг сүртэй наассс/ харахад өөртөө наасан зүйл бас байна өө байна. Зургаа үзэцгээе.





























Read more...

Wednesday, July 1, 2009

Гарчигаар ч яах вэ

Гадаааа мөс гарааад цас халтираад тас толгой хага мөсөн шуурч час хийсэн хүйтэн нуссс гсн.
Гадаа ямар халуун байнаа нар шараад....
Пэээээээш энэ волоог гээчдээ орж ирээгүй хичнээн удчихаа вэ. Нөгөө волоог ээмээнээ ТҮР ХААВ гээээл тамгалцан. Таньж мэддэг хүмүүс миний блогийг мэддэг болчихоод ухаж төнхөөд зүгээр байлгахгүй хэцүү хатуу цөвүүн цаг ирсэн. Зовлонтой ийн. Уншаагүй ном шиг л сонирхолтой амьдармаар байнашд. Ар өвөргүй ААА Бээгүй мэддэг болчихоор чинь мяааашд тээ? Ойрд ч нисч буусан нэг тиймэрхүү л өдрүүд үргэлжлэх шив дээ.
Би нээрээ залхуугийн дээдээр залхуу болж байнаа. Сүүлдээ бүр дугарахаас дургүй хүрдэг болж сайн уу гэсэн хүний өөдөөс толгой дохих жишээний. Тэрийг аваад өгдөө гээл уруулаараа заачихаад л сууж байдаг болсон. Уруул ч сунаж дууслаа ч гэх шиг хахаха. Тэгээд одоо толгойгоо хөдөлгөхөөс залхуурдаг болохоороо яах юм бол доо. Нэг авууштай юм нь дрэсснүүдийнхээ тоог 3-р нэмэвшд ойрд. Ер нь гэхдээ энэ волоогоор нам жим байдаг болцын бусуу? Хөдөө явахынсаан тамьнээ. Та нар нэг тийм ажил төрөл өрнүүлээч залхуу гэдэг нь ;P


Read more...

Tuesday, June 2, 2009

Алаа хаясышөөөө Ангаахай

Зиак волоог ээмээн дээр дээхнэ бичиж оруулсан нэг юмаа /шүлэг гэхээс ичээд/ татаад аваад ирлээ. Миний энэ хоёр волоог чинь юу юм байгаамшд. Нөгөө юу. Гадаад үзэмж нь энд, дотоод сэтгэл нь тэнд юм байгаамшд. Ойрд чинь баяр ёслол болоод юутай сайхан байнамб. Хүүхэд ч гэж нэг баярлаал хүүхэн ч гэж нэг баярлаал /хүүхнүүд ээж болдог гсн ккк/ Заааз үг холдож үхэл ойртлоо үхэр нь холддог ч билүү?
Ингээд та бүхэндээ
Идэр залуу насандаа
Болорцомын оройд
Бурхан болон шүтэгдэж
Яруу найргийн тэнгэрт
Янжинлхам шиг гялалзаж явсан үедээ бичсэн ганц юугаа яааяаа

Утгагүйн утга

Харна,
Нүд асган холдмоор цаанаа л гунигтай харц
Нүглээ нууж чадаагүй дөлгөөн гунигтай мэлмий
Инээнэ,
Эргээд олдохгүй жаргалын эхүүн үнэртэй янжуур
Эцэс төгсгөлгүй гурвалжингийн гуниг үргээсэн уйтгар
Уйлна,
Учирлаа олоогүй хагацлын урам хайрласан шүлэг
Урсаад өнгөрөх амьдралын ухаан амтласан дарс
Дуулна,
Дуусаа нь үгүй хорвоогийн дурлал асгарсан сар
Дурсамж болох үлгэрийн дуу эхлэсэн бадаг ....
гэж......


Read more...

Monday, June 1, 2009

Даашинд цуврал-2

Халуухан дулаахан цаг..... Тайчаад бай хүүхнүүдээ ;D
Энэ удаа богино загваруудыг сонголоо.
Хүсвэл чи ч эдэн шиг харагдаж чадна.





















Гүүүүүд лак ;-)



Read more...

Thursday, May 28, 2009

Би Нойрны Эм

Би Нойрны Эм

Би

Амтгүй алим, амгүй могой

Буцалсан хөрс, цахарсан хөөс

Гаргүй ноён, ухаангүй гүнж

Дассан ор, дадсан зуршил

Нээгдээгүй нүд, аниагүй шарх

Нойтонгүй бороо, үнэргүй сархад

Өргөст харц, гашилсан хөгц

Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл

Уугисан утаа, омогшсон мансуурал

Хундага ааг, балга бал

Хөлгүй сандал, хүүхэдгүй ээж

Чийглэг инээд, чимх ханиад

Чилгэр гуя, бөгтөр хөл

Ширүүн шороо, шиврээ салхи

Шүдгүй бар, шүүргүй шулам

Гэхдээ би

Анхилам үнэр, амтат зоог

Булбарай хацар, даахьгүй гэзэг

Будаггүй хумс, хиргүй дурлал

Гэнэн ааль, мөргүй даашинз

Ялдам бүжиг, янаг дарс

Гэсэн ч би

НОЙРНЫ ЭМ


Read more...

Monday, May 25, 2009

Тэндээс би ирсэн...

Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын талбайд цасанд дарагдсан хүйтэн сандал дээр. Зүрх сэтгэлээ жиндүүлж суухдаа гэрэл асах тэр үед суудлаа засан одоо харах нь гэж бодов. Гэрэл унтарлаа би бүр цөхрөөд чанга уйлж эхлэв. Эргэн тойрон нам гүм цас ч чимээ аниргүй будрахдаа намайг дахиж цухуйхааргүйгээр булах мэт. Хэн ч алга хараал идсэн чөтгөрийн шөнө гэлтэй. Даарснаа ч мэдэрэхээ больлоо. Хацар дээр гал асах шиг. Буцалсан нулимсаар уйлж байгаа бололтой эсвэл хөлдөж байна бүх бие. Хөдлөх хэрэгтэй түүнд ийм байдалтай харагдаж болохгүй. Цас шаржигнах чимээг зөөлөн мэгших сэтгэлээрээ хачирлан би эргэж харалгүйгээр тэр чигээрээ одов. Тэндээс би ирсэн ......


Дээр үед бичиж байсан юу ч юм бэ дээ өгүүллэг бол биш биз дээ энэ чинь одоо. Зохиомж л гэчих үү дээ.


Read more...

Tuesday, May 19, 2009

Дахилт алга Дахилт алга

Гадаа, сандал, усан оргилуур, бөөн хүмүүс, гудамжны гэрэл, зам, машинууд, би, чи, тэр, тэд, бид, нулимас .................... ичиж үхмээр юмаа. Ааааааа яагаад иймиймбэ би? Ухраачхысаан. Сэтгэл хөөрлийн дээд цэгний конопыг үүрд унтраагаахаячхысан.


Read more...

Friday, May 15, 2009

Зөгий л зүүдлээд бай

Өглөө орж ирээд director-ийн бичсэн зүүдний талаарх бичлэгийг уншаад шөнө асуудалтай хоносны дээр хэдхэн хоногийн өмнө өөрөө өдөржин гүүглэдэж зөгий гэсэн үгийг нүдээ эрээлжилтэл хайсан, уншсан надад загтнасан газар маажсан мэт болов. Мэдээж өчигдөр шөнийн асуудал бол аль хэдийн бичлэг болоод орчихсон. Харин хэд хоногийн өмнө ийм юм болов.

Ой дотор байгаа бололтой. Миний толгой дээр зөгий үүрээ засчихаж. Гэхдээ та бидний мэдэх зөгийний үүр нэг тиймэрхүү торх шиг хэлбэртэй байдаг бол зүүдний зөгийнүүд маань шувууны үүр шиг хэлбэртэй өвсөн үүр засчихсан бололтой нь толгойтой үснээс нэг их ялгарч харагдахгүй байгаагаас мэдэгднэ. Би ч хичнээн зүүдний баатар ч гэсэн тэрийгээ мэдэхгүй байгаа бололтой зөгийнөөс зугтах ёстой гэсэн рефлэксээрээ зугтав. Үгүй ээ мэдээж үүр нь ийш тийш мод сүлжин гүйгээд байхаар зөгийнүүд үүрээ дагаад л гүйнэ бишээ ниснэ биз дээ. Эндээс нэг хүүхэлдэйн кинорхуу дүр зураг урган гарч ирэв. Толгой дээрээ үүртэй би мод сүлжин гүйхэд сүрэг зөгий тогойг минь тойрон гүйх жишээтэй. Гэтэл намайг дагаж гүйх найзыгаа хараад би зогсов. Огт танихгүй найз юм. Сэрсэн би дараа нь миний найз байсан юм байх л гэж бодоод байснаас үзвэл. Тэгээд дороо зогсоод толгой дээрхээ хоёр гараараа байдгаараа үргээж гарав. Үсэрч цовхчоод л. Гэтэл танихгүй найз маань толгой дээрхийг минь үргээлцэнгээ хэлж байна. Наадуул чинь алт эрдэнэсээ цацчихаад явчихаж байгаа юм бишүү гээд л. Тэгтэл сэрүүлэг дугараад сэрчихлээ.

Зүүд ч бас сонин цагаа олж орж ирнэ шүү. Яавал амттай байхаа сайн мэддэг эд. Хаана нь тарчлаагаад хаана нь тайвшруулах вэ гэдгээ. Яг сайхан далай тэнгист ороод л сэлдгийн даваан дээр бие бүлээн оргиол сэрчих жишээний. Гэтэл аль уже орондоо шээж байгаа байхгүй юу. Тархинд нэгэнт шээх сигнал оччихсон юм чинь шээж дуусгах жишээтэй. Сэрүүнээрээ би орондоо шээж байнаа гэж бодоод шээгээд байгаа мэдрэмж мэдээж яаж таатай байх вэ. Шээж дууссаны дараа босох цаг болоход сэрээж болноо доо. Тэгвэл нэг сайхан суниаж босч ирээд л өө би орондоо шээчихсэн байна гэж инээчээл босчихно биз дээ. Бас л хаана нь сэрээхээ мэдээд байдаг байхгүй юу. Ингэж байгаан байшин дээрээс унаж байгаан би бүр хэд хэд өндөр юман дээрээс унасан. Гараа алдлаад л кайфтай нисээд л, зарим нь санасмаргүй гэнэтийн ослоор унаж нтр. Газарт хүртлээ л зүрх дэлбэрэх гээд байгаа юм шиг нэг их сонин болно. Тэгээд ерөөсөө унаж амжихгүй сэрчихнэ. Дараа унавал заавал газар хүрэх юм шүү гээд л бодно. Дахиад л давтагдана. Тэрийг надад нэг үзүүлчихэд яах вэ дээ. Газарт унаад дэлбэрч задрахнуу яахнуу биеэрээ мэдэрч үзмээр л байхад. Энэ зүүд л гэхэд үнэхээр л тэр зөгийнүүд нь миний толгой дээр алт эрдэнэс цацаад нисчихсэн юм бол би мэдээж баяжиж таарна бид дээ. Тэр хэсгийг нь автоматаар болиулчихаж байгаа юм. Дандаа миний цагтай уралдаж ирдэг зүүднүүд. Тэр аймшгийн ч гэх юм уу тэр зүүд л гэхэд намайг тарчлааж тарчлаачихаад яг гол, юм хэлэх гээд байсан хэсэг дээр сэрээчихэж байгаа юм. Бас ямар ч чухал юм надад хэлэх гээд шөнөжин өөрийгөө ч намайг ч зовоосон юм байгаан бүү мэдшд. За нэг иймэрхүү л юм болсон юм даа. Тэгээд би угийн баяжих шунал хүсэлтэй хоббитойн болохоор нөгөө зөгийнүүдийн учрыг олохоор ухасхийнэ бид дээ. Ирээд л зөгий зүүдлэх гэж биччээд л хайлаа. Их л сайхан сайхан мэдээ орж ирж байна. Сайн сайхан л юм тохиолддын байхөө. Тэгээд ганц зөгий нь дангаараа ийм байгаа юм чинь олон зөгий тэр тусмаа юм хумаа цацсан бол мэдээж маш сайн гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэгтэл санаа дагаад ч тэр үү. Олон хоног тархи гашилгаад ч гэхэд хаашаа ийн гэхдээ бас л асуудал болоод байсан санхүүгийн бэрхшээлээ би тэр өдөртөө л нүд ирмэхийн зуур шийдчихсэн дээ. Би ч бас сэргэлэн золиг шүү ;D


За тэгээд тамьнээ зөгий сайн зүүдлээд бай. Тэгвэл чамд шинэ санаа оноо орж ирж нтр, шийдэгдэхгүй байсан асуудлуудаасаа чи өөрөө тэр дороо салдаг юм байна лээ шүү.
Харин аймшгийн зүүд бол яадгийн хурдан босъё сэрье гэж над шиг битгий юм үзээгүй зан гаргаарай. Яадгийн нэг шөнө сайхан алалцаал хядалцаал хэн нь дийлэх дийлэхгүйгээ мэдэлцээл авах хэрэгтэйн байна лээ. Угаасаа зүүд л хойно сэрч л таарна. Тэр үед сайхан үзэж харсан юмтай амар ш дээ. Хорвоо дэлхийн хаа нэгтээ нэг нөхөр толгой дээрээ зөгий тэжээгээд гиннесийн номонд ороод хүмүүс үзэж харах гээд хошуурч байхад би аль хэдийн өөрийн биеэр өнөөхийг нь үзцэн байх жишээтэй.


Read more...

Утгагүйн утга-2

Шөнө дунд гэнэт хэн нэгний хүнд амьсгаагаар сэрчихлээ. Би бодолдоо итгэх гэсэн мэт амьсгаагаа түгжин чихээ сортойлгоод сонслоо. Яг л хэн нэгэн нь эмээгийн өрөөнөөс ирж байна. Тэр амьсгаа нь арай ядан багтаж гарах мэт хүндээр амьсгалж хөлөө нэг нэгээр чирэн удаанаар алхана. Тэр алхаа яг төмөр ханыг хадаасаар зорж байгаа мэт жихүүцмээр. Наашаа зүглэж байна. Ард хүрээд ирлээ. Би огт хөдлөж чадахгүй юм. Эсвэл бүр сэрж чадахгүй байгаа бололтой. Тэр яг миний ард ирчихээд хөнжлөөс чангаагаад байх юм. Эргэж харж, хөдлөж чаддаггүй ээ. Дугарах гэхээр дуу гарахгүй. Хамаг хөлс цутгана. Энэ бүхнийг бодит байдал, зүүд хоёрын алин болохыг ялгаж эс чадав. Дэмий л тархин дотор дайн явагдаад эргээд харчихвал л болно. Эсвэл ярилцах хэрэгтэй хариулах хэрэгтэй гэж бодогдох боловч бие хөшчихөж. Бүр үхсэн юм шиг хуруугаа ч хөдөлгөж чадахгүй юм. Эмээ маань яг л ард зогсчихоод хөнжилнөөс аяархан чангаагаад ... Миний хөөө.... гээд тийм гэхийн аргагүй цахиртсан хоолойгоор аяархан дуудна. Энэ хоолойг сонсонгуут биеийн хамаг үс босч, хөлс цувна. Миний хайртай эмээ өрөөндөө унтаж байгаа. Тэр яаж ийм адилхан болж чадваа. Хоолой нь огтоосоо биш юм гэж би ард байх этгээдийг харж чадахгүй байгаа мөртлөө яг л миний эмээ дүрээрээ зогсож байгааг нуруундаа нүдтэй юм шиг харж байв. Хэрвээ энэ этгээд миний эмээ юм бол би Яасан эмээ? гээд эргэж харах хэрэгтэй байв. Юундаа айх вэ дээ энэ чинь миний хайртай эмээ ээж гэсэн бодолтой зэрэгцээд тэр яаж босч чадваа гэсэн бодол намайг улам жихүүцүүлж орхив. Эмээ маань босч чадахгүй. Тэр бараг ярьж чадахгүй бас босч, явж чадахгүй болохоор л ээж тэр 2 байнга цуг байх хэрэгтэй болсон. Гэтэл одоо эмээ босч ирэхээр барахгүй бүр намайг тодоос тод дуудаж байдаг. Энэ эмээгийн дүрд хувилсан ямар нэгэн юм гэдэгт баттай итгэлээ. Нэг их ухаан алдаж унатлаа айхгүй байгаа ч цаанаа л жихүүн, зивүүн хүйтэн мэдрэмж. Босох хэрэгтэй байдаг. Босчихбол л болно. Би дугарч чадахгүй болохоор нь хүчлэлээ. Авиа бага зэрэг гарч байна. Чангаруулах гэж оролдлоо. Эмээ, ээж, дүү гурвын хэн нэгэн нь сэрэг гэж бодлоо. Нннн гээд л аяаараас чангарч эхлэв. Нөгөө этгээд ард байсан хэвээр бас дуудсан хэвээр. Миний дуу чангарч эхлэхтэй зэрэг тэр Миний хөө гээд 2 дүүгийн мааны нэрийг хэлснээ тэр хоёрын аав тэр хоёрын аав л гээд байх юм. Би одоо орилж байлаа. Гэнэт би уяанаас тайлагдсан юм шиг хамаг бие татганаад сэрчихлээ. Чөтгөр ав гэж ямар хачин сэрүүн юм шиг зүүд вэ. Бүх юм нь яг бодит.. Хараал ид гэж юун тэр 2 ын аав бэ. Аавын тухай юу хэлэх гэсэн юм бол? Тэр бас миний ч аав байхад яагаад тэр хоёрын нэрийг хэлээд байсан юм болоо? Ёстой муу ёртой юм гэж бодлоо. Одоо бас унтаж чадахгүй тарчлах болов уу гэж бодсон ч гайгүй унтчихлаа. Харин өглөө нөгөө л зангаараа сэрүүлгээ тав таван минутаар хойшлуулж тавьсаар ажлын цаг өнгөрөөд байхад босоод ум хумгүй хувцаслан эмээдээ үнсүүлээд гарлаа. Тэр надад юу хэлэхийг тэгтлээ их хүссэн юм бол гэдэг асуулт хэвээр үлдэв.


Read more...

Wednesday, May 13, 2009

Mens Short Hairstyles мөн үү?

Би ийм л үстэй залуучуудад хайртай байдымшд ;D нүгэл үү?
Өөрийнхөөрөө Short Hair гээл нэрлээ явчий. Болох уу? Монголоороон болвоос спорт хальмаг гэдэг билүү юүгдэглээ? Буруу юу? Мөн ул тавьж засах, хусах гэх мэтчилэн хэлдэг шиг санагдаж байна. Тийм үү? Күүл харагдуулдаг засалт гэж би дотроо дүгнэдэг. Зөв үү? Зөвхөн миний бодол шүү. Мөн үү? Гэхдээ энүүхэндээ гэж хэлэхэд бүсгүйчүүд ихэнхи нь надтай санал нийлнэ. Тийм үү? Зогдорноосоо салах цаг боллоо. Хүсэх үү? Ийм үстэй болчихбол өлмийд чинь харцаа дэвсээд өвөр дээр чинь хамтдаа жаргачихъя. Болох уу? гэх жишээтэй.









Read more...
 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina