Friday, May 15, 2009

Зөгий л зүүдлээд бай

Өглөө орж ирээд director-ийн бичсэн зүүдний талаарх бичлэгийг уншаад шөнө асуудалтай хоносны дээр хэдхэн хоногийн өмнө өөрөө өдөржин гүүглэдэж зөгий гэсэн үгийг нүдээ эрээлжилтэл хайсан, уншсан надад загтнасан газар маажсан мэт болов. Мэдээж өчигдөр шөнийн асуудал бол аль хэдийн бичлэг болоод орчихсон. Харин хэд хоногийн өмнө ийм юм болов.

Ой дотор байгаа бололтой. Миний толгой дээр зөгий үүрээ засчихаж. Гэхдээ та бидний мэдэх зөгийний үүр нэг тиймэрхүү торх шиг хэлбэртэй байдаг бол зүүдний зөгийнүүд маань шувууны үүр шиг хэлбэртэй өвсөн үүр засчихсан бололтой нь толгойтой үснээс нэг их ялгарч харагдахгүй байгаагаас мэдэгднэ. Би ч хичнээн зүүдний баатар ч гэсэн тэрийгээ мэдэхгүй байгаа бололтой зөгийнөөс зугтах ёстой гэсэн рефлэксээрээ зугтав. Үгүй ээ мэдээж үүр нь ийш тийш мод сүлжин гүйгээд байхаар зөгийнүүд үүрээ дагаад л гүйнэ бишээ ниснэ биз дээ. Эндээс нэг хүүхэлдэйн кинорхуу дүр зураг урган гарч ирэв. Толгой дээрээ үүртэй би мод сүлжин гүйхэд сүрэг зөгий тогойг минь тойрон гүйх жишээтэй. Гэтэл намайг дагаж гүйх найзыгаа хараад би зогсов. Огт танихгүй найз юм. Сэрсэн би дараа нь миний найз байсан юм байх л гэж бодоод байснаас үзвэл. Тэгээд дороо зогсоод толгой дээрхээ хоёр гараараа байдгаараа үргээж гарав. Үсэрч цовхчоод л. Гэтэл танихгүй найз маань толгой дээрхийг минь үргээлцэнгээ хэлж байна. Наадуул чинь алт эрдэнэсээ цацчихаад явчихаж байгаа юм бишүү гээд л. Тэгтэл сэрүүлэг дугараад сэрчихлээ.

Зүүд ч бас сонин цагаа олж орж ирнэ шүү. Яавал амттай байхаа сайн мэддэг эд. Хаана нь тарчлаагаад хаана нь тайвшруулах вэ гэдгээ. Яг сайхан далай тэнгист ороод л сэлдгийн даваан дээр бие бүлээн оргиол сэрчих жишээний. Гэтэл аль уже орондоо шээж байгаа байхгүй юу. Тархинд нэгэнт шээх сигнал оччихсон юм чинь шээж дуусгах жишээтэй. Сэрүүнээрээ би орондоо шээж байнаа гэж бодоод шээгээд байгаа мэдрэмж мэдээж яаж таатай байх вэ. Шээж дууссаны дараа босох цаг болоход сэрээж болноо доо. Тэгвэл нэг сайхан суниаж босч ирээд л өө би орондоо шээчихсэн байна гэж инээчээл босчихно биз дээ. Бас л хаана нь сэрээхээ мэдээд байдаг байхгүй юу. Ингэж байгаан байшин дээрээс унаж байгаан би бүр хэд хэд өндөр юман дээрээс унасан. Гараа алдлаад л кайфтай нисээд л, зарим нь санасмаргүй гэнэтийн ослоор унаж нтр. Газарт хүртлээ л зүрх дэлбэрэх гээд байгаа юм шиг нэг их сонин болно. Тэгээд ерөөсөө унаж амжихгүй сэрчихнэ. Дараа унавал заавал газар хүрэх юм шүү гээд л бодно. Дахиад л давтагдана. Тэрийг надад нэг үзүүлчихэд яах вэ дээ. Газарт унаад дэлбэрч задрахнуу яахнуу биеэрээ мэдэрч үзмээр л байхад. Энэ зүүд л гэхэд үнэхээр л тэр зөгийнүүд нь миний толгой дээр алт эрдэнэс цацаад нисчихсэн юм бол би мэдээж баяжиж таарна бид дээ. Тэр хэсгийг нь автоматаар болиулчихаж байгаа юм. Дандаа миний цагтай уралдаж ирдэг зүүднүүд. Тэр аймшгийн ч гэх юм уу тэр зүүд л гэхэд намайг тарчлааж тарчлаачихаад яг гол, юм хэлэх гээд байсан хэсэг дээр сэрээчихэж байгаа юм. Бас ямар ч чухал юм надад хэлэх гээд шөнөжин өөрийгөө ч намайг ч зовоосон юм байгаан бүү мэдшд. За нэг иймэрхүү л юм болсон юм даа. Тэгээд би угийн баяжих шунал хүсэлтэй хоббитойн болохоор нөгөө зөгийнүүдийн учрыг олохоор ухасхийнэ бид дээ. Ирээд л зөгий зүүдлэх гэж биччээд л хайлаа. Их л сайхан сайхан мэдээ орж ирж байна. Сайн сайхан л юм тохиолддын байхөө. Тэгээд ганц зөгий нь дангаараа ийм байгаа юм чинь олон зөгий тэр тусмаа юм хумаа цацсан бол мэдээж маш сайн гэсэн дүгнэлтэнд хүрэв. Тэгтэл санаа дагаад ч тэр үү. Олон хоног тархи гашилгаад ч гэхэд хаашаа ийн гэхдээ бас л асуудал болоод байсан санхүүгийн бэрхшээлээ би тэр өдөртөө л нүд ирмэхийн зуур шийдчихсэн дээ. Би ч бас сэргэлэн золиг шүү ;D


За тэгээд тамьнээ зөгий сайн зүүдлээд бай. Тэгвэл чамд шинэ санаа оноо орж ирж нтр, шийдэгдэхгүй байсан асуудлуудаасаа чи өөрөө тэр дороо салдаг юм байна лээ шүү.
Харин аймшгийн зүүд бол яадгийн хурдан босъё сэрье гэж над шиг битгий юм үзээгүй зан гаргаарай. Яадгийн нэг шөнө сайхан алалцаал хядалцаал хэн нь дийлэх дийлэхгүйгээ мэдэлцээл авах хэрэгтэйн байна лээ. Угаасаа зүүд л хойно сэрч л таарна. Тэр үед сайхан үзэж харсан юмтай амар ш дээ. Хорвоо дэлхийн хаа нэгтээ нэг нөхөр толгой дээрээ зөгий тэжээгээд гиннесийн номонд ороод хүмүүс үзэж харах гээд хошуурч байхад би аль хэдийн өөрийн биеэр өнөөхийг нь үзцэн байх жишээтэй.

6 comments:

director said...

зүүд гэмээ нь зүүд билээ зүүд заримдаа хуурсан тариа шиг шаагиж байдаг... хахаха шал валайн зүүд нээрээ зүүд л юм даа хэлэх ч үг алга бодоод бодоод бодын шийр 4 хэвээрээ шиг зүүдийг зүүдлээд зүүдлээд зүүд хэвээрээ л үлдэх байх дөө. новш гэж.
өнөө шөнө зөгийний хувцас өмсөөд унтвал зөгий зүүдлэх болуу аайн

Оргил said...

өнөөдөр зүүдээр зинамалдахаар шийджээдээ

зэрэглээ said...

manaihan sainu?

TaTaHHuCH said...

ziak neg zuudlii bj :P

asosexit said...

зүүдтэй бичлэг дээр би өөрийн сонин зүүдээ биччий их олон жил зүүдэлсэн зүүд байгаа юм

-за ингэж байгаам би жоохон бацаан нээх том шүдэнз тэвэрчихсэн явж байгаан тэгээд нээх өргөн засмал замаар гарцаар зам гарц яваам өөдөөс нээх хөөрхөн эгч хүүхдээ тэргэнд түрээд бас өөдөөс зам гарч байгаам

тээл яг зөрөх агшинд би тэр эгчийг хараад айгаад шүдэнзээ унагаад асгачихаж байгаам тэгээд л түүж байхдаа яг сэрнэ хамаг бие чангарчихсан хөлс бурзайцан сэрж байгаам

би том болоод л байдаг зүүдэндээ жожконоороо л байгаад байгаам их сонин зүүд маань хар дараад байх зүүд биш гэтэл би хар дараад байгаам энэ юуных вэ хайрынх лав биш

Миний цаг said...

Зүүд нээрээ хачин юмаа. Зүүдлэхсэн гэж хүсдэг зүйлээ ерөөсөө зүүдэлдэггүй юм. Би бол нөхрийгөө нэг зүүдлэхсэн гэж хоёр гурван сар боджийно. Гэтэл зүүдэнд ерөөсөө орж ирэхгүй. Тэгсэн хэрнээ шал балай, балай юм зүүдэлнэ. Гүэ ямар сайндаа л тэнэг киног хүртэл зүүдэлж байхав дээ. Захирлын хэлдгээр зүүд гэмээнэ зүүд билээ жихшик...

 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina