Monday, May 25, 2009

Тэндээс би ирсэн...

Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын талбайд цасанд дарагдсан хүйтэн сандал дээр. Зүрх сэтгэлээ жиндүүлж суухдаа гэрэл асах тэр үед суудлаа засан одоо харах нь гэж бодов. Гэрэл унтарлаа би бүр цөхрөөд чанга уйлж эхлэв. Эргэн тойрон нам гүм цас ч чимээ аниргүй будрахдаа намайг дахиж цухуйхааргүйгээр булах мэт. Хэн ч алга хараал идсэн чөтгөрийн шөнө гэлтэй. Даарснаа ч мэдэрэхээ больлоо. Хацар дээр гал асах шиг. Буцалсан нулимсаар уйлж байгаа бололтой эсвэл хөлдөж байна бүх бие. Хөдлөх хэрэгтэй түүнд ийм байдалтай харагдаж болохгүй. Цас шаржигнах чимээг зөөлөн мэгших сэтгэлээрээ хачирлан би эргэж харалгүйгээр тэр чигээрээ одов. Тэндээс би ирсэн ......


Дээр үед бичиж байсан юу ч юм бэ дээ өгүүллэг бол биш биз дээ энэ чинь одоо. Зохиомж л гэчих үү дээ.

2 comments:

Хүслийнжигүүр said...

ээ хөөрхий гэж. Тийм юм болоо юу.

ямар өөдгүй гар вэ гэхийн хажуугаар энэ 2-н дунд юу болоов, яагаад гэрлэх тухай гэнэт ярьв гэх мэтийн олон юм бодож амжив. Хариу олсонгүй гайхаж үлдэв.

Ангаахай said...

Энэ би биш шүү. Зүгээр бичсийн.

 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina