Wednesday, May 6, 2009

News

Зиак ойрдоо ч хачин жигтэй, урамтай, хөгжилтэй, эрч хүчтэй, энергитэй байх чинь вэ. Юм бичихдээ дандаа зиак гэж эхлэдэг болчихсноо сая л анзаарлаашд.

Сониноос блогийн загвар өнгө төрх өөрчлөгдсөн байгааг анзаарч байгаа гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн үед блогт анхных шигээ тэгтлээ донтохоо больчихжээ. Тэгээд хааяа өөрөө өөрийнхөө блогоор шагайхаар л бөөн уйтгар гуниг буруу энерги... Дандаа нэг юм нь болохоо байхаар л блогтоо уур бухимдлаа гаргадгийн уршиг. За олон юм нуршаад яах вэ.

Мистер Мээс миний хувцсыг сольж өгөх санал тавьсан юм. Би ч бүр ойрын хэдэн сар хир даг болсон нэг нэвсийсэн саарал юмнаасаа салаагүйг хэлэх үү уухайн тас шүүрээд авлаа. Тэгээд би шинэ дрэсс сонгох юм болоод шоппинг хийлээ дээ. Хэд хэдэн өлгүүртэйг гартаа барьчаал яваад байлаа. Нэг их ч цаг орсонгүй ээ. Нэгийг сонгоол ноёнтон руу сарвайлаа. Ноёнтон намайг нүцгэлж тавьчихаад нөгөөхийг өмсүүлчлээ. Дээр нь ганц хоёр аксесуар нэмлээ. Овоо имэйжмэйкер бололтой. Ингээл би цоо шинэ өнгө төрхтэй болчлоошд. Нөгөө The Princess Diaries-ийн Anne Hathaway шиг л өөрчлөгдсөн байна уу? хэхэ. Одоо тэгээл ийм болчихоод уйлагнаад, урваганаад суугаад байх нь ч хаашаа ч юм бэ, гэж бодоод жинхэнэ элит ангаахай болохоор шийдлээ л дээ.

Тэгэхээр одооноос эхлээд компьютер-р дүүрэн байгаа баримт материал, зураг сэлтийг дэмий хоосон хадгалах биш ийш нь чирч авч ирээд байхаар шийдлээ. Ингээд миний блог цоо шинэ өнгө төрхтэй ихэнхи бичлэг нь ядаж тал нь мэдээллийн чанартай нийтлэл байх болно гэдгийг тээр жил харь нутгийн амьжиргааны төвшнөөс доогуур, авсан цалин нь хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээний хаана нь ч хүрдэггүй, нэг хүнд ноогдох доотоодын нийт бүтээгдэхүүний аая за худлаа худлаа нэг тийм ядуувтар айлын талархлын баяраар цацагт хяруулын оронд тавган дээр хэвтэж талийгаач болсон өвөг эцгийнхээ нэрээр нэр төртэйгөөр мэдэгдэж байна. /хэхэх аймаар сүртэй сүртэй юм ярьсан. алуулсаан одоо/ төгсөв цэг

20 comments:

Оргил said...

Юу өөрчлөгдсөн гэнээ юу ч л анзаарагдахгүү байшд хэ хэ
гэснээс өвөө нь цацагт хяруулыг оролжээсиймуу тэгүүл чи одоо ядаж тахиаг оролчино бээз

Ангаахай said...

Чи бүр намайг үзэн ядчаа юу Өндөө гуай. Үхүүлчкээл элдвээр үзэхнээ ккк

Оргил said...

гүү яалаа гэждэ зүгээр л таньдаг тахиа байдын гэж ярих гэсийн ангаахай гэхээр арай л биш санагдаад ха ха

director said...

ААя эргэж харж эргүүтэж мэлэрч явсаар гарах хаалгаа мөргөөд духан дээрээ булдруутай гарлаа гэж, яг өөр шигээ тансаг хувцас өмсчээ гэж сайхан дуу байна цаад хараал идсэн караокэд чинь

Хүслийнжигүүр said...

мистер МЭЭС яаж тайчсан гэнээ. Нүцэглээд өмсүүлээд болохгүй бол дахиж нүцгэлээд. ёооё ямар романтик юм бээ. Үзэгдэж харагдах байдал нүдэнд төсөөлөгдөөд ванлий аан.

Ангаахай said...

За чи зүгүүр дандаа нүцгэн хүүхэн гэхээр нүд нь сэргээдэрдий шүү.

Alta said...

uu bi tanisanguuushd. anduurad orood irew uu l gj bodloo. goe tsoglog haragdjiiin. ;)

director said...

хаха хүслийн жигүүр тайлах нүцгэн гэмэн үг сонсохоороо л чих нь дэлдийгээд нүд нь бүлтийгээд царай нь гэрэлтээд үс ньнамираад гар нь сарваганаад амьсгаа нь давчдаад хэл нь ээдрээд бие нь дөхөөд ирдийн чи яах гэж хэлэвээ

Ангаахай said...

Харин тээд одоо ухаан алдаад унацан учраас орж ирэх сөхөөгүй байх шиг байна даа ккк

director said...

tees teest 123
111
123

Хүслийнжигүүр said...

хэхэ. Хүнийг ажилаа хийгээд байжаах ар хударгаар гэмгүй мөрөөрөө хүнийг өдөөд байгаараа. Ангаахайг том болгох л гэжийдэг. хэхэ :P
Харин захирал атаархаад байгаам уу даа гсн

Хүслийнжигүүр said...

гсээс хар гэж нүд, сонс гэж чих заяасиймөө. харагдаад байгаа юмыг яалтайв. мэсс та 2 нээрээ загвардаж байнаа аан.

Ангаахай said...

Хн уулаасаа төрцийн төрцийн.

Ангаахай said...

Жигүүрээ чи гэмгүй цайлган хүүгийн нэрийг яаж татаж оруулж чаджийнаа чамд өрөвдөх сэтгэл алга уу /сүртэй сүртэй юм ярьсан/ үгээ буцааж ав /аая хахаха/

Ангаахай said...

Ингэхэд би эндээс нэг гаргалгаанд орлоошд. Жигүүрийн хийдэг ажил тайлсан нүцгэлсэн хүн хараад эсвэл ухаан балартаж унадаг ажил юм уу?

Юу ч ойлгосонгүй

Хүслийнжигүүр said...

хэхэ. за чи мэдэж байгаам байжийшд. Чамайг төрцөнийг мэдэж байна даг. тэгсэн мөртөлөө ижил төрцөн хүнээ ад үзэх нь ариун явдал уу. :P
Би хэлсэн үгээ буцаадагүй хөөн гэж. Ам алдвал барьж болдоггүй агт алдвал тэгээд цааш нь хүнүүс мэдийшд. Дээрээс нь чи яагаад өмөөрөөд сүртэй сүртэй хэлээд байгаа ийн. аан хүн яахнуу гээд өдөхөөр зүүдээ ярих гэжийгаад хулгайгаа ярина гэгчээр хамаг юмаа дэлгэх нь үү дээ. гэж... :->

S. B. said...

аая, гоё дизайнтай элит ангаахай болцон байнашдээ :)

айлын хаалга андуурчив уу яачив гэж бодлоо шдээ гсн хэхэ

Оргил said...

нээр танайх чэн хаалга үүдээ сольциймуу саял анзаарчийшд хүнүүсийн хэлээд байхаар нь

xvv said...

Хар дээр цагаан байгаа нь жоохон уншихад хэцүүг эс тооцвол яг л Ангаахай төрхөө олчихжээ :D
Би ер нь их зөв юм хийжээ. Хүмүүс ер бүгд өөрчлөгдсөн байна...

Melody said...

Харин тиймээ тэр саарал template жаахан гунигтай байсан юмаа, одоо тэгээд хувцасаа сольчихсон юм чинь дээгүүр хараад өсгийгөөрөө цог-цог гэж тачигнуулаад урд гараад алхаад байгаарай даа, бяцхан блогчин минь

 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina