Monday, May 11, 2009

ЗАСРАХГҮЙ ГЭМШИЛ

Өглөө исто гачин эхлэсээн. Би ч ойрдоо овоо нэг зангарагтай зан гаргаад аюулын эрт босоодээсанчэн өнөө өглөө боскож тарчиллаашд. Тэгэж тэгэж яг 9-д ажил дээрээ очсон байхгүй бол болкү гэж өөрийгөө хүчлээл 8.47-д босчжаан. За тэгээл ум хумыг уралдуулаал өрөөсөн гутлаа өмсөөд өрөөсөн гутлаа бариал гарлаа даа. Орой нүүрээ угаалгүй унтсаных уу нүүр таталдаад нэг л биш. Таксины зогсоолруу гүйх замдаа эрхий долоовор хуруугаа шүлсдээд сормуусаа зулгаагаастай. Хм хэзээ том болж эх хүн болноо би гэдэг хүн гээл завсраар нь бодоостой. Юун бас хүүхэд шуухад тээ ялаа ч алж сураагүйн байж бас том санаатай гэсэн шүү юм бодоол, гараа өргөөстэйгөөрөө зам гараал эргэсэн чинь Нэг машин мөргөж ирээд зогсжийно намайг. Бараг хүчтэйхэн үлээчүүл хийсчмээр /аая өөрийгөө бас лаг сониноор төсөөлж нтр/ би тэр том амьтан ирээд мөргүүл яахуу? Өрөөсөн гараараа машины хамар дээр тулж тогтож нтр. Тэгээд нээх уур уцаар ч хүрсэнгүй. Орж суунгуутаа л хурдлаарай ажлаасаа хоцорлоо цаг чинь хаана байна хөдлөөчээ цаг чинь зөв явжаанмуу? 2-хон минутанд амжиж очино шүү гээл угсруулцан. Нөгөөх чинь нүд нь нэг бүлтийж ирснээ нэг нэгээр яриач гэнээ бас баавартай нөхөр байх нь. Күүэ ерөө хүн дайрч суулгачаад битгий өөдөөс шалчиганаад бай дуугүй замаа хараад хөдлөөч гэсэн чинь хаашаа явахаа хэлээч гээ хялалзжийна. Тэгээд бараг 9-д 1 минут дутуу байхад хөдлөлөө. Тэгсэн чинь нэг их удалгүй түссссс түссс гээл явцан. Аймар. Үгээр хэлж кийбордоор бичихийн аргагүй. Нөгөө нөхөр чинь хурдтай явжаад уулзвараар зүүн дохиотой хөндлөн зогсоо машины бөгсрүү очиж мөргөөд машинаа зогсоож чадахгүй урд байгаа бас нэг машиныг мөргөөд юу болсын бүү мэд. Би шууд айсан клап хаагдсан. Одоо намайг хурдал гэж хэлсэн гээд шоронд аваачаад хийчүүл яанаа гэж бодоод дуу гаркү ядаж байхад ажлаас 6 минут хоцорцон байдаг. Уг нь би л өөрөө өөрийнхөө цагийг бүртгэнэ л дээ. Гэхдээ л захирал бас ирцэн байвал новширно гээд түгшээд байсан тэр түгшүүрч арилцан. Яанаа чи зүгээр үү гээл нөгөө жолоочийг асуулаа цаанаас нь нөгөө бөгсрүүгээ хусуулдгийн ах муу п..... минь гээл үсрээд гараад ирцэн. Манай баатрын машиных нь хаалга онгойхгүй ийн мөргөлтөөс болоод гаццан бололтой тэрэнтэйгээ ноцолдож ноцолдож онгойлгомор аядаад, би болохоор буух гэхээр хажуу талд 2 дахь мөргүүлсэн машин хаалганд наалдцан. Нэг авгай цонхоороо орилоод л байх юм. Яасан хурдтай явдын яасан аймаарын зүгээр эгнээгээрээ явжийсан намайг ирж мөргөлөө гээл... Гүэ эгчээ наад хурдан гэдэг үгээ дахиж битгий хэл л гэчмээр байлаа. Хэлэх тоолонд нь хийсэн гэмээ ухаарч зүрх зүсэгдээд байгаа юм чинь. Хэрэггүй л хурдал гэж хэллээ. Үхэх шахлаашд амьд үлдсэнээ орой тэмдэглэдийнмүү ухааны юм бодцон бас хажуугаар нь. Тэгээд бодож бодож цагдаа сэргийлэхээс нь өмнө зугтаж мөрөө буруулъя гэж бодоод эгчээ гээл нээх өрөвдөлтэй дуугаар харсан чинь нөгөө авгай надруу нэг хялалзсанаа хм одооны энэ муусайн юмнууд онгирохоос өөрийг мэдэхгүй гэж ирээд л урсгаж гарлаа. Би сонсож дуусчаал гүү ээ эгчээ та буруугаар ойлгоод байна би таксинд зорчигч байхгүй юу. Би ерөөсөө хурдал мурдал гэж хэлээгүй хурдан ч явааг нь мэдсэнгүй. Бараг анх удаа машинд сууж үзээл ийм юм болчлоо ухааны юм ярьчаал. Би буух гэсийн ажлаасаа хоцорчлоо гэсэн чинь өөрөө учраа олоод буухгүй юу чи. хэргийн газраас энийг чинь хөдөлгөж болдоггүй ийн л гэнэ. Жолоочийн хаалгаар дамжиж буучаал шууд явчих хэцүү байх хэцүү нэг хоёр доороо алхаж байснаа хэдийг өгөх үү гээл өрөвдлийн харцаар жолоочруу харсан чинь намайг бүр өширхсөн харцаар харж нтр гараа атгаад дугаргаж нтр. Шууд гүйцээчий гсн харц. Би шууд айгаал зугтсан гүйгээлээсэн гүйгээлээсэн. Тэр хавьд такси барих гээд зогсож байвал намайг гялс хүрч ирээд бариад авчина гэж бодоод хол гүйж байж такси барьлаа. Ёооё нэг амьсгаа авлаа. АХАА ХУРДЛААРАЙ ХАМГИЙН ЧАДДАГ ХУРДААРАА ЯВААРАЙ БИ АЖЛААСАА ХОЦОРЧИХЛОО НЭГ МИНУТАНД АМЖААД ОЧЧИХМООР БАЙНА.

12 comments:

Mercy said...

Ангаахай аниа сээнү? Шинэ блог нь гоё юмаа...Яаж ийм болгосын? дүүдээ зааж өгөөрэй ^^

Ангаахай said...

Дүү сайн /аглуу шиг хэлэв ккк/ За зайлаа гэж шогтвоо чи хахах түгүүл энэ спот дотор чинь нүүрээ хийгээд яах вэ. Аниа нь мэдкүү ээ. иний чин ач буянтай авъяас чадалтай хүмүс нь саналараа ийм болгоод өгдийн бээшд

Mercy said...

omg,ach buyantai, aviyas chadaltai huntei ni chuhamdaa l neg taarchhimsan daa...kkk ^^

Оргил said...

хүнийг хэрэгт хийчээд хээв нэг гүйгээ явцан байшд хөөрхий тэр жолооч орой очиход ангалзах бяцхан үрсээн хараад чамайг ...жийгаадаа хэ хэ

Ангаахай said...

Хааах чи яасан муухай арилсан дотортой хүн бэ. Ийм ч юм бодох гэж

Оргил said...

би юу бодсий чи юу бодсий

Оргил said...

дүгнэлт бол өөр өөр юм бодсон нь тодорхой байна уу гүү юу хэ хэ

Alta said...

аяяааяа яаасан аймарын Пиги-н зүрх бол шууд амаар нь гараад хөл нь чичрээд нэг хэсэгтээ нулимс нь цийлэгнэх байх даа. За дараанаас нь эртхэн босож байхгүй бол болохгүй юм байна даа :)

Хүслийнжигүүр said...

өөө. хөөрхий тэр жолооч. Хажууд нь ангаахай Бултаастай зугтаасаа амиа бодоостой аан. Цаг үеээ гэж. Хоцорсон чинь дарга яасан. чи яасан. Бид яасан гээлоо

Ангаахай said...

Лифтэн дотор үсээ хэд зангидаж, цагаан ногоон ларь эхийш зөв буруу зөөлөн хатуу хольж хутгаж үглэсний үр дүнд дарга ирээгүй би ганцаараа 8.30-д ирсэн болоо явчжаааан. Хөөрхий тэр хүү гэж мэгээл бас эсрэгээр нь бодож нтр. Ер нь хохирогч юм бишүү үхэж үрэгдээд хугарч түлэгдчүүл хурдал гэсэн ялаа эдлээд амаа хамхиж нтр...

Ангаахай said...

Өө дарь эх шүү шит гэж...

Миний цаг said...

Яарвал даарнаа гэж Ангаахай минь. Аймаарын.

 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina