Thursday, May 28, 2009

Би Нойрны Эм

Би Нойрны Эм

Би

Амтгүй алим, амгүй могой

Буцалсан хөрс, цахарсан хөөс

Гаргүй ноён, ухаангүй гүнж

Дассан ор, дадсан зуршил

Нээгдээгүй нүд, аниагүй шарх

Нойтонгүй бороо, үнэргүй сархад

Өргөст харц, гашилсан хөгц

Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл

Уугисан утаа, омогшсон мансуурал

Хундага ааг, балга бал

Хөлгүй сандал, хүүхэдгүй ээж

Чийглэг инээд, чимх ханиад

Чилгэр гуя, бөгтөр хөл

Ширүүн шороо, шиврээ салхи

Шүдгүй бар, шүүргүй шулам

Гэхдээ би

Анхилам үнэр, амтат зоог

Булбарай хацар, даахьгүй гэзэг

Будаггүй хумс, хиргүй дурлал

Гэнэн ааль, мөргүй даашинз

Ялдам бүжиг, янаг дарс

Гэсэн ч би

НОЙРНЫ ЭМ

4 comments:

Alta said...

Бөгтөр хөл ...
хэхэ бөгтөр хөлний тухай сайтар бодож үзнээ :D

NEO said...

saihan heljeee huurhun shu!!!

Оргил said...

найрагч болхнуудаа энэ дэвдээхээ

Blacker said...

нойрны эм уумаар байна.

 
SHOPPAHOLIC © 2008 Template by Exotic Mommie Illustration by Dapina